m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 10:48
25
Монголын бөхчүүд оросуудыг илүүрхэн хожив

Казахстаны Тараз хотын “Тараз-Арена” спортын ордонд болж буй куреш барилдааны “Евразийн барсууд” тэмцээнд оролцож байгаа Монголын баг өнөөдөр эхний барилдаанаа хийв. Манайхны өрсөлдөгч нь ОХУ-ын баг байсан бөгөөд 60 кг-д Г.Хэрлэн, 70 кг-д Х.Цагаанбаатар, 80 кг-д Д.Мөнхбат, 90 кг-д Х.Цогтгэрэл, +90 кг-д Б.Сугаржаргал нар өрсөлдөгчөө бөхчүүдээ тус бүр өвдөглүүлж, нийлбэр дүнгээр 5:0-ээр илүүрхэн ялав.

Хоёр дахь жилдээ зохиогдож буй, 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд ОХУ, Украин, Польш, Гүрж, Азербайжан, БНХАУ, Монгол, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Туркийн бөхчүүд хүч сорьж байгаа юм.