m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 12:53
68
Өрх толгойлсон эмэгтэйд иж бүрэн тавилгатай гэрийг хүлээлгэн өглөө

Өмнөговь аймгийн Халамжийн хэлтсээс дөрөвдүгээр багт оршин суудаг хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болох Ц.Ганчимэгт иж бүрэн тавилгатай гэрийг хүлээлгэн өгсөн байна.

Уг тусламжийг “Баяр бахдалаа хуваалцья” ТББ хамтран орон гэргүй, өрх толгойлсон  бүсгүйд туслан бусад хүнсний бүтээгдэхүүний хамтаар бэлэглэжээ. Түүний том нь хүүхэд нь гурван настай, бага нь  нэг нас долоон сартай, төрөлхийн тархины саажилттай аж. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг учир ажил хийх боломжгүй, эгчийнхээ гэрт толгой хорогддог байжээ.

Өмнөговь аймгийн хэмжээнд эмзэг бүлгийн, өрх толгойлсон, орон гэргүй олон өрх байдаг бөгөөд Халамжийн хэлтсээс тэдэнд бидэнтэй хамтран тусламжийн гараа сунган тусалж байхыг иргэн, байгууллагуудад хандан уриалж байгаа юм.

Өмнөговь аймгийн Халамжийн хэлтсээс дөрөвдүгээр багт оршин суудаг хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болох Ц.Ганчимэгт иж бүрэн тавилгатай гэрийг хүлээлгэн өгсөн байна.