m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 13:20
221
“Жишиг гудамж” төсөл хэрэгжиж байна

Өмнөговь аймгийн  Даланзадгад хотын наймдугаар баг аймгийн Хөдөлмөрийн хэлтэст “Жишиг баг” төслийг бичиж, дэмжигдэн одоо тус төслийн явц 70 хувьтай хэрэгжиж байна.

Уг төслийн зорилго нь багийнхаа иргэдийг цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй орчинд амьдруулах, нөгөөтэйгүүр хотын өнгө үзэмжид өнгө нэмэх  юм. Төсөл багийнхаа тохижолтод өнгө нэмсэн төдийгүй уг багийн 18-35 насны 30 залуусыг түр ажлын байраар хангасан олон ач холбогдолтой ажил болжээ.

Өнгөрсөн аравдугаар сард төсөл-1 буюу анхан шатанд зам дагуу хашаа гудамжийг будсан бол энэ  сард оохордон бүх хашааны хаалгыг будаж, хээлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Тэд будгийн арав, хээний арав, үлдсэн нь оохорлох ажлыг гүйцэтгэн ирэх долоо хоногт хүлээлгэн өгөхөд бэлэн болох юм байна.

“Жишиг баг” төслийг бичиж, дэмжигдэн одоо тус төслийн явц 70 хувьтай хэрэгжиж байна.