m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 14:10
79
Баян-Өлгий аймагт мах хямдарчээ

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын зах дээр  мах хямдарсан байна.

Ихэнх иргэдийн үзэж байгаагаар хэрэглэгчид өвлийн идэшний мал худалдан авах мөнгөгүй болж ядуурсан, малчид бэлчээр хомсдон, цаг агаарын байдал хүндэрсэнээр ийм байдалд хүрлээ гэсэн таамаг дэвшүүлж байна. Малын үнэ ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс мэдэгдэхүйц буурсан ч өвлийн идшээ бэлтгэж амжаагүй өрх цөөнгүй байгаа аж.

Тус зах дээр орон нутгийн нас гүйцсэн тарган адуу 1000 000-1 300 000, алс холоос тээвэрлэгдэн, туугдаад өлсч ирсэн туранхай нь 500 000-800 000 төгрөгийн үнэтэй, хонь 100 000-140 000, ямаа 45 000-70 000, үхэр 600 000-800 000, тэмээ 800 000-1000 000 төгрөг, хонины нэхий 7000, ямааны арьс 18 000, үхрийн шир 35 000, адууны шир 30 000, кг лууван, төмс 800, байцаа 1500, тонн нүүрс 75 000 төгрөг байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын зах дээр  мах хямдарсан байна.