m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 14:53
87
Өнгөрсөн улиралд 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл олгожээ

Монгол Улс ОХУ, БНХАУ, Вьетнам болон Кувейт улсуудад малын мах экспортолж байгаа бөгөөд Япон улсад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох гэрээ байгуулсан. Энэ оны өнгөрсөн улирлын байдлаар нийт 14 компанид 12.3 мянган тонн мах экспортлох зөвшөөрлийг салбарын яамнаас нь олгожээ. Харин энэ оны гуравдугаар улиралд компаниудаас 37 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлт ирсэн гэж ҮХААЯ-аас мэдээлсэн байна. 

Түүнчлэн Мал эмнэлэг, үржлийн газраас гаалийн холбооны орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх хүссэн найман компани шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаа арилгаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна. Тус шалгалтад нийт 12 үйлдвэр хамрагдсанаас "Эрдмийт", "Преком" компаниуд ОХУ-д мах экспортлох зөвшөөрөл авсан бол хоёр компанид татгалзсан хариу өгчээ.

Харин үлдсэн найман компанид махаа шулах, савлах орчны ариун цэврийг сайжруулах шаардлага тавьжээ. ҮХААЯ-наас мэдээлснээр ОХУ-ын Хяналтын байгууллага үйлдвэрүүдийн мал төхөөрөх орчин шаардлага хангасан талаар онцолсон байна.