m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.22 15:42
70
Олимпия Ле-Түүний амжилтын түүх

Олимпия Ле-Таны амжилтын түүх 

Өнөөгийн охид бүсгүйчүүд бусдаас ялгарч содон хувцаслахыг илүүд үзэх болсон билээ. Тэдний сонирхлыг харгалзан үзэж сонирхолтой цүнх зохион бүтээсэн нь Олимпияг загварын ертөнц дэх өөрийн байр сууриа бие болгоход тусалсан юм. Тэрбээр алдартай зохиолчдын сонгодог зохиолуудыг өнөөгийн охид бүсгүйчүүдийн дуртай брэнд болгож чаджээ. 

Хүүхэд байхдаа, Олимпия сонгодог зохиол унших дуртай байжээ. Тэрбээр эцгийнхээ номын санд олон цагаар суун дуртай зохиолуудаа уншдаг байсан аж. Түүний эцэг Пьер Ле-Тан нь зураач хүн байсан юм. Тэрбээр номын хорхойтон байсан бөгөөд үүнийгээ ч охиндоо өвлүүлсэн гэдэг. 

"Цахим ертөнц бие болсон цагаас хойш хүмүүс номын үнэ цэнэ, оршихыг мартсан мэт сэтгэгдэл төрөх болсон. Иймд хүн бүрт эргэн сануулах зорилгоор бүтээлээ" хэмээн Олимпия хэлжээ.


Олимпия Ле-Тан

Номонд ухаангүй хайртай Олимпия "You Can’t Judge a Book by it’s Cover" буюу "Номыг хавтсаар нь бүү шүүмжил" нэртэй номын цуглуулга зохион бүтээх урам хайрлажээ. Түүний шинэ цуглуулгын нэр онцгой утга учиртай агаад хүмүүст гадаад байдал хуурамч гэх нэр томьёог эргэн сануулсан байна. 

Түүний хэлснээр "Төгс гадаад үзэмжийн цаана ихэвчлэн мэдлэг, боловсрол нимгэн байдал ажиглагддаг. Харин орчин үеийн технологи өнгөрснөө нөхөх бус үүнд илүү саад болдог" хэмээсэн юм.

Зураач, загвар зохион бүтээгч мэргэжилтэй Олимпия Ле-Тан Лондон хотод төрж Парис хотод өсжээ. 

Чамин цүнхэн дээрх бичээс болон зургийг тэрбээр нэг бүрчлэн гараараа оёдог байна. Иймд түүнд нэг цүнх бүтээхэд дор хаяж гурван өдөр шаардлагатай болдог гэнэ. Харин номын сонголтыг Олимпия аавынхаа номын сангаас сонгодог аж. Цүнхний хавтсыг модоор хийдэг бөгөөд нимгэн эсгийгээр бүрдэг байна. 

 

Тус цүнх нь бат бэх байдаг тул хуурай цэвэрлэгээнд өгч болдог байна. Түүнчлэн байгалийн гаралтай даавуугаар хийсэн тул өнгөө алддаггүй аж. Үнийн нь хувьд 1.5 мянган ам.доллараар худалдаалдаг гэнэ. 

Өнгөрсөн хоёр жилийн туршид Олимпии Ле-Таны чамин номууд дэлхийн дахины оддын үнэнч нөхөр нь бөгөөд улаан хивсний ёслол болон олон нийтийн хүндтэй үйл ажиллагаанд дагалдах болжээ.  


Мишель Уильям 


 Натали Портман 


Клеманс Поэзи 


Тильда Суинтон 


 Мирослава Дума

Миранда Керр

Кети Перри 

Олимпия Ле-Таны шинэхэн цуглуулга загварын хорхойтнууд болон алдартнуудын хүсэн хүлээдэг цуглуулга болсон юм. "Olympia Le-Tan" брэнд дэлхий даяар 16 салбар дэлгүүрээ нээн ажиллуулдаг байна.