m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 00:38
195
Монголчуудын цог хийморь өөдөө байх болтугай

Монголчууд бид дэлхийн талыг эзлэхдээ Монгол хэмээх нэрийг тамгалж, уухайлж байсан түүхтэй. Хэзээд үл мартаж болох түүхт ард түмэн бид "Монгол-Бахархал"-ын өдөр хэмээх баярыг тэмдэглэдэг болоод удаагүй байна. Энэхүү баярын өдөр өнөөдөр тохиож буйд хүн бүхэн талархан, баярлаж буйг онцлоод монголчууддаа, монгол цустай хүн бүхэнд баярын мэнд хүргэе.

Эл өдөр бид Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаагаа мандуулж,  Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслолоо үйлдэнэ. Энэ өдрийн нэг онцлог том үйл явдал нь Монгол Улсын бахархал болсон нэг хүнд төрийн дээд шагнал  “Чингис хаан” одонг гардуулдаг. Энэ удаа дэлхийд Монголын нэрийг гайхуулж, өөрийн гэсэн онолоо бий болгосон эрдэмтэн, академич Х.Намсрай гуайд олгохоор болсон.  Монгол түмний цог хийморь, өөдөө, эх орноороо бахархах, омогших сэтгэл нь үүрд орших болтугай.

MASS.MN сайтын хамт олон