m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 00:50
45
Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу өнөөдөр тохиох  байна. Уг ойд зориулан өнгөрөгч баасан гаригт  эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншсан.

Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол  болно.

Харин өнөөдөр 10.00 цагт Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болж 10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол  болно. Монголчуудаа өргөнөөр оролцоорой.