m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 00:58
166
Монголчуудын бахархал болсон хүнд “Чингис хаан” одонг гардуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу өнөөдөр тохиож байна. Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд  гардуулах ёслол болно.  

Энэхүү одонгоор  манай улсын чимэг болсон нэр хүндтэй зүтгэлтэн  Пунсалмаагийн Очирбат, Бямбасүрэнгийн Шарав, Дашийн Бямбасүрэн, Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Нацагийн Багабанди, Дамдингийн Дэмбэрэл нар шагнуулж байсан юм.