m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 01:23
44
Месси Ла лигийн бүх цаг үеийн мэргэн бууч

Испанийн АШТ-ий хүрээнд урд шөнө "Барселона" талбайдаа "Севилья"-г хүлээн авч, 5:1-ээр бутниргэлээ. Энэ тоглолтод Лионель Месси хет-трик хийснээр домогт Телмо Заррагийн рекордыг хоёроор ахиулж, 253 бөмбөг оруулсан амжилтаар Ла-лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорлоо.

Түүний ойрын хугацаанд эвдэх боломжтой бас нэгэн дээд амжилт бол Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучийн алдрыг хүртэх явдал. Хэрвээ ирэх мягмар гаригт Киприйн "АПОЭЛ" багийн эсрэг тоглохдоо гоол оруулж чадвал Месси Раулийн дээд амжилтыг ахиулах юм. Одоогоор Месси, Рауль хоёр 71, Криштиану Роналду 69+1 (1 бөмбөгийг урьдчилсан шатанд оруулж байв) гоолтой хүснэгтийн эхэнд бичигддэг юм. "Барселона" Аваргуудын лигийн тоглолтоо "Реал"-аас түрүүлж хийх билээ.