m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 01:38
45
“Евразийн барс” тэмцээнд Монголын бөхчүүд түрүүлэв

Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан куреш бөхийн “Евроазийн барс” тэмцээн Казахстаны Тараз хотноо болж өндөрлөлөө. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөнөөс өнгөрсөн жилийн дэд аварга Монголын баг учраа бүрээ илүүрхэн ялсаар түрүүлж, бооцооны 50 мянган ам.долларын шагнал хүртэв.

Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар барилдав. Манай бөхчүүд эхний учраа ОХУ-ын багийг 5:0-ээр илүүрхсэн байна. Дараагийн өрсөлдөгчид болох Кыргызстан монголчуудад юм болсонгүй, мөн л 5:0-ээр хожжээ. Ингхэдээ манай бөхчүүд бараг бүгдээрээ өрсөлдөгчөө цэвэр ялсан байна. Хагас шигшээд Тажикистаны багийг 5:0-ээр ялснаар манайхан “Евразия барысы”-д хоёр дахиа үзүүр түрүүд үлдэв. Энэ удаа дэвжээний эздийг нутаг дээр нь 4:1-ээр ялж, өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа. Хүрэл медалийг Тажикистаныг 3:2-оор буулган авсан Гүржийн бөхчүүд хүртжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын дүүгүүрдэж, тосгуулж хавиран ялсан барилдаан тус тэмцээний шилдэг мэхээр тодров

                     

Тэмцээний дүн:

І байр – Монгол (50 мянган ам.доллар)

ІІ байр – Казахстан (20 мянган ам.доллар);

ІІІ байр – Гүрж (10 мянган ам.доллар)

ІV байр – Тажикистан (6 мянган ам.доллар)

V байр – Азербайжан (5 мянган ам.доллар)

VІ байр – Кыргызстан (4 мянган ам.доллар)

VІІ байр – Украин (3 мянган ам.доллар)

VІІІ байр – Турк (2 мянган ам.доллар)