m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 01:53
45
Аэробикчид Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах IV тэмцээн энэ сарын 17-22-ны өдрүүдэд БНСУ-ын Ганвон хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас 15 тамирчин өрсөлдөж байгаа юм. Одоогоор 12-14 насны ангилалд өрсөлдсөн Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Лайт” клубийн тамирчин Д.Батмөнх, М.Бямбацэнд нар хосын төрөлд хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн энэ насанд С.Тунгалаг дасгалжуулагчтай 97-р сургуулийн Б.Номинзул, Э.Марал, Б.Үүлэнзаяа, Э.Түмэн-Өлзий, Н.Баян-Эрдэнэ, О.Энхтүшиг нар финалд шалгарч IV-VI байрт шалгарсан байна. Мөн 15-17 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд 97-р сургуулийн Б.Хаш-Эрдэнэ финалд шалгарч 17.950 оноогоор шагналт VI байр эзэлжээ. Дашрамд сонирхуулахад тус тэмцээнд олон улсын шүүгч Г.Ерөөлбат, Б.Оюун нар ажиллаж байгаа юм.