m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 03:13
51
"Алтан ус" нээлтээ хийв

Реппер Gee, Rokit bay нарын голд дүрд нь тоглосон “Алтан ус” уран сайхны кино өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд Тэнгис кино театрт албан ёсны нээлтээ хийлээ.

Киноны зураг авалтын ихэнх хэсгийг элсэн цөлд авсан гэдгээрээ онцлогтой болсон байна.

Зохиолын санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж, Э.Оргил зохиолч, найруулагчаар ажилласан "Алтан ус" киног “Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing”  нар хамтран бүтээжээ.

Киноны нээлтийн ажиллагааны үеэр реппер Gee-гийн сэтгэгдлээс хуваалцсан юм. Тэрбээр "Кино маань олон залуусын хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. "Алтан ус" кинонд би Баганаа гэдэг залуугийн дүрийг бүтээх гэж оролдсон. Хэрэв та бүхэнд таалагдвал магтаалаа харамгүй хайрлаарай, урам болно. Харин таалагдахгүй бол шүүмжлэлээ харамгүй хайрлаарай. сургамж болно" гэсэн юм.