m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 03:17
78
"Оройн дээд" түүхэн жүжиг толилуулна

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид 2014 оны арван хоёрдугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт, СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг тайзнаа толилуулахаар ажиллаж байна. 

Энэ уран бүтээлийн хүрээнд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ҮДБЭЧуулгын тайзнаа энэ сарын 24-ны 11:00 цагт зохион байгуулах гэж байна.

Тус хурлын зорилго нь 1911 оны Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал, түүнд чухал үүрэг нөлөө бүхий оролцсон Богд хаан ба энэ үеийн дэвшилтэт үзэлт ноёд язгууртнуудын түүхэн гавъяаг ард түмэнд сурталчлан таниулах хийгээд дээрх түүхтэй холбогдох соёл урлагийн зарим содон баримтуудыг дэлгэн,  ард түмэнд таниулах, сурталчлах, түүхэн үйл явдлыг тодруулах юм.