m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 03:25
50
Урлагийн гурван төрлийг харуулжээ

Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач А.Өлзийжавхлан, дизайнер А.Энхсайхан, архитектор А.Долгорсүрэн нарын хамтарсан уран бүтээлийн "Үндэстэн" үзэсгэлэн энэ сарын 20-нд Glamour арт галерейд нээлтээ хийсэн юм.

Уг үзэсгэлэн нь Монгол үндэстний уламжлал,зан үйл, ёс суртахуун ,байгаль эх дэлхийдээ дасан амьдрах чадвар, хэл соёл-энгийн бөгөөд оюунлаг ард түмний онцлогийг өөр өөрсдийн өнгө төрх, бодол санаагаар илэрхийлэн үзэгч олондоо дэлгэн толилуулах юм байна. Үзэсгэлэнд нийт 6 макет, 1 баримал, 18 уран зураг, загварын 1 коллекцууд дэлгэгдэх юм.

Долоо хоног үргэлжлэх “Үндэстэн” үзэсгэлэнд урлагийн гурван өөр төрлийг нэгэн дор дэлгэн харуулах хэдий ч уран бүтээлчийн бүтээлүүд нь тэдний нэгдмэл санааг агуулсан байгаа юм байна.