m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 06:33
86
УИХ-ын дарга “Монгол бахархалын өдөр”-ийн ёслолын арга хэмжээнд оролцов

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр” өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.