m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.23 13:59
38
Зочид буудлуудын цэвэр ашгийн хэмжээ 1.4 тэрбум төгрөгөөр буурчээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дээд зэрэглэлийн зочид буудлуудын олсон цэвэр ашгийн хэмжээ энэ сарын 21-ний өдрийн байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн зочдын тоо өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн оны эхний арван сард зочид буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 438.9 мянгад хүрсэн бол энэ онд 417 мянга болж буурчээ.  

Өнгөрсөн оны мөн үеэс нийт зургаан зочид буудал шинээр нэмэгдэж, нийт 4722 ажлын байр шинээр бий болсон байна

Мөн хамгийн сүүлийн тооцоогоор нийт 317 зочид буудал тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үйлчилгээний дээд зэрэглэлд хамаарах зочид буудлын тоо 27 болсон хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үеэс нийт зургаан зочид буудал шинээр нэмэгдэж, нийт 4722 ажлын байр шинээр бий болсон байна.