m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 00:13
57
Номын хямдрал уртаас урт дараалал үүсгэлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Мөнхийн үсэг ХХК " арван жилийн ойн баяраа тохиолдуулан "Аз хур" номын дэлгүүртээ зарагдаж буй номондоо 30-80%-ийн бодит хямдрал зарлаж номонд дуртай залуусдаа бэлэг барилаа. Хоёр өдрийн турш номын дэлгүүр хүмүүсийн хөлд дарагдаж, уртаас урт дараалал үүссэн байлаа. Сүүлийн үеийн хүүхэд залуус ном уншихгүй байна гэсэн шүүмж байнга сонсогдох болсон. Тэгвэл эндээс харахад залуус ном уншихыг хүссэн ч ном нь үнэтэйдээд байсан юм биш үү гэх бодлыг төрүүлж байсан юм.