m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 00:39
61
Стресс тайлах жор

Та ажил дээрээ стресс ордог бол: 

  • Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих. 
  • Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, "үгүй" гэж хэлж сур. 
  • Онцын хэрэггүй л бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад. 
  • Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар. 
  • Бусдын өмнөөс өөрөө өөртөө хариуцлага бүү хүлээ. 
  • Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина. Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа болно. 

Сайн хоолло. Бие махбодид хэрэгцээт эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн чанартай, илчлэгтэй хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно. Амарч цэнгэхээс бүү татгалз. Караокед орох, хотоос гадагш салхинд гарах, кафенд суух зэргийн найз нөхдийнхөө та "Явах уу, байх уу..." хэмээн эргэлээж, шийдэж ядан байна уу? Хэрвээ эргэлзэж байвал, та заавал яв. Та үнэхээр л хүсээгүй бол эргэлзэхгүй байсан шүү дээ.

Амарсан шиг амарч сур. Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсэж байвал, гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй  холбоотой бүхий л асуудлуудаа толгойноосоо бүр мөсөн авч хая. Та удахгүй эргээд л тэдэн дээр очно шүү дээ. Спорт танхимд хөлсөө гартал, штанг, гантиль өргө. Багаа бүрдүүлээд, сагс, гар бөмбөг, биллъярд, өөрийнхөө чаддаг төрлөөр мөрийтэй ч хамаагүй тогло.

Гал халуунаар дурла. Сэтгэл хөдөлгөм мелодрам, өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий. 

Өөрийгөө арчил. Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж, дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

  • Үснийхээ засалтыг өөрчил
  • Шинэ хувцас худалдаж ав
  • Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил
  • Бүх биендээ массаж хийлгэ 
  • Үнэртэй усаа соль