m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:02
27
Аймгийн хэмжээнд энэ онд 61 удаа хээрийн түймэр гарчээ

Аймгийн хэмжээнд 2014 оны эхний арваннэгэн сарын байдлаар найман суманд 61 удаагийн хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 1087508 га талбай шатаж, түймрийн улмаас гурван хүн түлэгдэж, хадлангийн хоёр тракторын чиргүүл, 27890 боодол бэлдэж боосон өвс, 83 өвөлжөө, хаваржаа, 3 автомашин, 2 мотоцикл, 100 толгой мал, 100 орчим тэвш хөрзөн аргал, 3710 ширхэг хилийн өргөст утсан хашааны шон, 15 хилийн холбооны шон, 7 айлын гэр шатсан байна. Түймрийн улмаас байгаль экологид 92.212.904 төгрөг, ард иргэд аж ахуй нэгжийн өмч хөрөнгөнд 225.974.400 төгрөгийн хохирол тус тус учирч шууд бус хохирол нь 377.308.449 төгрөг байна.
2014 онд гарсан хээрийн түймрийн тоо, унтраахад гарсан зардал, учирсан хохирлын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
түймрийн тоо 26 хувь
унтраахад гарсан зардал 17 хувь
ард иргэд, аж ахуйн нэгжид учирсан эд материалын хохирол 15 хувь
байгаль экологийн хохирол 11.7 хувиар тус тус өссөн байна.

Сумаар нь авч үзвэл Эрдэнэцагаан 14, Сүхбаатар 13, Мөнххаан 14, Түмэнцогт 4, Асгат 10, Наран 1, Дарьганга 4, Халзан суманд 2 удаа тус тус гараад байна.

Түймэр гарсан шалтгаанаар ангилж үзвэл
аянганаас 29
Ил задгай үнс нурамнаас 6
тамхи, шүдэнзний галаас 3
өвөлжөө бууцнаас 1
автомашин техникээс 8
цурамнаас 3
эзэн шалтгаан нь тогтоогдоогүй 5
Цагдаагийн байгууллага шалгаж байгаа 6 түймэр байна.

Түймэр унтраах ажиллагаанд давхардсан тоогоор Онцгой байдлын хэлтсээс 810 албан хаагч, 71 автомашин, орон нутгаас 2482 хүн, 285 автомашин, 42 ердийн хөсөг, Хилийн цэрэг, Цагдаа, Дотоодын цэргээс 181 албан хаагч, 27 автомашин ажилласан ба нийт 3473 хүн, 425 автомашин, ердийн хөсөг тус тус дайчлагдан ажиллаж унтраажээ.