m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:09
56
Захиргааны хяналтанд байгаа иргэдийг нийгэмшүүлж байна

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар захиргааны хяналтанд байгаа иргэдийг нийгэмшүүлэх талаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч ажиллаж байна. Ажил олоход хүндрэлтэй иргэнийг дэмжих арга хэмжээний хүрээнд хорих ял эдлээд суллагдаж цагдаагийн байгууллагын хяналтанд байсан гурван иргэнд аймгийн хөдөлмөрийн хэлтсээс тус бүр 1.000.000 төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлж, нэг иргэнд 5.000.000 төгрөгний хөнгөлөлттэй зээл олгожээ.

Хөтөлбөрт хамрагдсан хоёр иргэн хувийн авто засвар, нэг иргэн барилга байгууламжийн засал чимэглэл, нэг иргэн вакум цонхыг үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Мөн “Хөдөлмөрт бэлтгэх” төслийн тусгайлсан багц үйлчилгээнд захиргааны хяналтанд байсан 15 иргэнийг тодорхой сэдвээр сургалтанд хамруулснаар захиргааны хяналтанд байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд онцгой ач холбогдолтой, үр дүнтэй ажил болжээ.

Энэ үйл ажиллагаанд хамрагдсан иргэн бүрт 200.000 төгрөгний урамшуулал олгож, сургуулийн ойр орчинд эргүүл хийх, хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, байгаль хамгаалах чиглэлээр ажилласнаар сургуулийн ойр орчинд зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.