m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:29
131
Миртагийн дүрийг СТА Б.Энхтуул бүтээлээ

А.Адан "Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ. УДБЭТ-ын алтан тайзнаа өчигдөр алдарт "Жизель" балет тавигдсан юм. Гол дүрийн бүсгүй Миртагийн дүрийг СТА Б.Энхтуул бүтээсэн бөгөөд жүжгийн төгсгөлд үзэгчид халуунаар алга тавин баяр хүргэж байсан юм.

Наран гиймэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясна.

Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмссөн язгууртан мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн туялзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.

Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтав.

Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэдннйг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ганс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод, сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдан унана...