m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:37
34
Хилийн отряд, ангиудын онлайн хурал боллоо

Хил хамгаалах байгууллага теле хурлын системийг албанд нэвтрүүлээд удаагүй байна. Онлайн систем ашиглан анх удаа хилийн отряд, ангиудтай бүсчилсэн хурлыг энэ сарын 13-17-ны өдөр зохион байгууллаа.  Тус алба нь Хил хамгаалах байгууллагаас 2014 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Цэргийн албаны зохион байгуулалтын заавар”-ыг шинэчлэн гаргасан байна. Түүнчлэн “Сургалт бэлтгэл хөтөлбөр”, “Хилийн албаны буудлагын дасгал боловсруулах заавар”, “Галын бэлтгэлийн гарын авлага”, “Хил хамгаалах албаны офицер, ахлагч нарт цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам”, “Эрүүл чийрэг хилчин” зэрэг заавар, журмыг шинэчлэн гаргаж хилийн отряд, ангиудад хүргүүлсэн юм.

Онлайн систем ашиглан анх удаа хилийн отряд, ангиудтай бүсчилсэн хурал зохион байгууллаа.

Онлайн хурлын үеэр хурандаа Д.Бат-Эрдэнэ хилийн отряд, ангиудын штабын дарга, ЦСАЗБА-ны дарга нартай удирдлагаас гаргасан заавар, журамтай холбогдуулан ямар ажил хийсэн талаар ярилцлаа. Цаашид ХХЕГ-ын хэлтэс, албадууд өөрсдийн чиглэлээр хилийн отряд, ангиутай шууд холбогдон онлайн хурлыг явуулах бүрэн боломжтой ажээ.