m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:44
29
Хурандаа нарын анхдугаар чуулган болно

“Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас санаачлан анх удаа хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

Энэхүү анхдугаар чуулганд Зэвсэгт хүчин, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Авлигатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг цэргийн болон тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагад одоо ажиллаж буй, алба хааж чөлөөндөө гарсан эрхэм хурандаа, дэд хурандаа нарыг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг урьж байна.

Чуулган Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ зочид буудлын эсрэг талын Цагдаа олон нийтийн төвийн байр-ЦЕГ-ын Лицензийн төв байранд болно.

хурандаа нарын анхдугаар нэгдсэн чуулганыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.