m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:44
37
Шүүгч нарт хичээл заалаа

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  нэгдүгээр шүүхээс мэдээллийн технологийн чиглэлээр шүүгч нарт "Компьютерийн хэрэглээ болон Мэдээллийн аюулгүй байдал ба кибер гэмт хэрэг” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, түүнийг хангахын тулд ямар арга хэмжээ авч ажиллах, тухайн хүн өөрийн компьютерийн нууцлалыг хэрхэн хамгаалах, кибер гэмт хэрэгт өртөхгүй байх мөн хэрэглээний программ хангамж дээр шүүгч нараа ажиллуулж, дадлага ажил хийж гүйцэтгүүллээ. Компьютерийн хэрэглээ болоод мэдээллийн аюулгүй байдлын талаарх харилцан бие биеэндээ мэдлэг олгосон сургалт болжээ.