m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 01:54
207
И.Төгсөө амжилттай явна

Лондон хотноо дэлхийн миссийн тэмцээний шалгаруулалт явагдаж байгаа бол Филиппин улсад энэ өдрүүдэд “Miss Earth 2014” тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэ тэмцээнд Монголоос И.Төгсөө оролцож байгаа бөгөөд “Мисс коктель дресс” төрөлд амжилттай оролцож хоёрдугаар байрт оржээ. Тэмцээний эцсийн шалгаруулалт энэ сарын 29-ны өдөр болох юм байна. И.Төгсөөгийн хувьд “Miss Mongolia 2011” наадмын тэргүүн миссээр шалгарч байсан. Ингээд түүний тэмцээний үеэр авахуулсан сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.