m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:04
35
Засгийн газрын шинэ бүтцийг өргөн мэдүүлнэ

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Ерөнхий сайдын тамгаа хүлээж авсан бөгөөд энэ үеэр гүйцэтгэх засаглалын танхим бүрдүүлэх ажлаа шуурхайлна хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ -ын дарга З.Энхболдод Засгийн газрын шинэ бүтцийг өргөн мэдүүлэхээр болжээ. Засгийн газар ирэх хоёр жилийн хугацаанд ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах  вэ гэдэг нь олны анхаарлыг татаад байсан юм.

Ямартай ч Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр тодорхой болж ингэснээр энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.