m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:14
163
"Нийслэл Өргөө" ХХК-ийн Б.Ганзоригт зургаан жилийн ял оноожээ

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн  хоёрдугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн “Нийслэл Өргөө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганзориг нарын хэргийг шүүх шийдвэрлэлээ.

Б.Ганзориг нар нь  Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, 2010 онд Хууль зүйн яамнаас зарлагдсан, Архивын ерөнхий газрын захиалгатай Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв архив”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч 30.842.694 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн,2010 онд Эрүүл мэндийн яамнаас зарлагдсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “300 ортой төрөх эмнэлэг, Эх нялхсын эрүүл мэндийн төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч,1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлжээ.

“Нийслэл Өргөө” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Б.Ганзоригт зургаан жилийн хорих ял оноожээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  хоёрдугаар шүүх дээрхи хүмүүст холбогдох хэргийг  хянан хэлэлцээд Б.Ганзоригт гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан  хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт нэг сая төгрөгний эд хөрөнгө хурааж 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарт  тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар  шийдвэрлэжээ.