m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:47
919
Грек салат хийх арга

Орц:

  • 500 гр. улаан лооль
  • 350 гр. амтат чинжүү
  • 400 гр. өргөст хэмх
  • 150 гр. сонгино
  • 200 гр. зөөлөн бяслаг 
  • 150 гр. оливын жимс /маслин/

Соусанд:

  • 5 амны халбага оливын тос
  • 2 амны халбага нимбэгний шүүс
  • Давс
  • Чинжүү

Улаан лоолио хэрчинэ.

Өргөст хэмхээ тал дугуй хэлбэрээр хэрчинэ.

Амтат чинжүүгээ нимгэн хэрчинэ.

Оливын жимсээ цагираг хэлбэрээр хэрчинэ.

Сонгиноо нимгэн хэрчинэ.

Бяслагаа шоо хэлбэрээр хэрчинэ.

Соусаа бэлдэнэ: Ургамлын тосоо нимбэгний шүүстэй холиод, давс чинжүүгээр амтлан хутгана.

Савандаа улаан лооль, өрсгөст хэмх, амтат чинжүү, оливын жимс, сонгиноо хийгээд бэлдсэн соусаа нэмж хутгана.

Бяслаг болон бүтэн оливын жимсээр чимэглэнэ. Бяслаг маш зөөлөн тул хутгахад бяцардаг тул хамгийн сүүлд нь хийвэл дээр.