m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:50
59
Шүүх хуралдааны тойм

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд энэ сарын 17-21-ний хооронд эрүүгийн шинжтэй 34 шүүх хурал боллоо. Уг шүүх хурлуудаас 14 хурал болж шүүхийн шийдвэр гарсан. Хорих ялыг биечлэн эдлүүлсэн тав, тэнсэн харгалзсан зургаа, албадан ажил хийлгэх хоёр, торгох ялаар нэг хүн тус тус шийтгүүлсэн бол  нэг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарчээ.

Мөрдөн байцаалтанд есөн хүнд холбогдох таван хэргийг буцаасан байна. 

Мөн 15 шүүх хурал дараах үндэслэлээр хойшилсон байна. Хохирогчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр нэг, шүүх хуралд шинжээч оролцуулах хүсэлтээр хоёр, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй үндэслэлээр нэг, шүүгдэгч нэмж өмгөөлөгч авч шүүх хуралд оролцох хүсэлтээр нэг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр нэг, шүүгдэгчийн өмгөөлөгч гадаадад сургалттай гэсэн хүсэлтээр нэг, шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй хоёр, улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр хоёр, хохирогч шүүх хуралд оролцоогүй үндэслэлээр нэг, шүүгдэгч шүүх хуралд ирээгүй үндэслээр хоёр шүүх хурал тус тус хойшилсон байна. 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болсон хуралдаанаас онцлох хурал нь хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдох хурал байлаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт шинжилгээнд буцааж, хурлыг 14 хоногийн хугацаатай хойшлуулсан. 

Г.Алтанхүүг найз охин н.Цэдэн-Ишийн хөнөөсөн хэрэгт буруутган шүүж байгаа юм.

Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард болсон ч хэргийг нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байна.