m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:51
98
Гэнэтийн цасан шуурга нөмөрсөн долоо хоног өнгөрлөө

Дэлхий дахинаа өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлаас MASS.mn тоймлон хүргэж байна.

Гэнэтийн цасан шуурга 

АНУ-ын зүүн хойд хэсэгт олон өдөр үргэлжилсэн гэнэтийн цасан шуурга шуурч онц байдал үүсээд байгаа аж. Их хэмжээний цас орсны улмаас хотын замуудад олон км үргэлжилсэн түгжрэл үүсч хурдны хэд хэдэн замууд хаагдсан юм. АНУ-ын хойд мужуудад хүнд байдал илүүтэй ажиглагдаж байгаа. Хүчтэй цасан шуурга арван хүний амийг авч одоод байна.

Оросын зах зээл дээрх гурвалжин будааны гэнэтийн өсөлт 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын зах зээлд гурвалжин будааны үнэ эрс өсжээ.

Дэлхийн хамгийн алдартай язгууртан таалал төгсөв

Өнгөрөгч пүрэв гаригт Испанийн Севилья хотод дэлхийн хамгийн нэртэй язгууртан гүнгийн авхай Альба таалал төгссөн юм. 

Эбола вирусийн ээлжит тохиолдол Болгарт бүртгэгджээ

Болгарын цэргийн анагаах ухааны академид эбола вирусийн халдвартай өвчтөн хэвтжээ. Өвчтөн хэдхэн хоногийн өмнө Сьерра-Леоноос ирсэн байна. Түүнтэй харьцсан зургаан хүн хорионд ороод байгаа аж.

Оюутнууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ

Өнгөрсөн долоо хоногийн 19-нд Лондон хотноо олон зуун оюутнууд Засгийн газрын ордны өмнө эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Тэдний жагсах болсон шалтгаан нь Засгийн газраас дээд сургуулийн төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбоотой гэнэ. 

Гондурасын миссийн гэнэтийн үхэл

Гондурас улсад болсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж удахгүй болох "Miss World-2014 " тэмцээнд тус улсыг төлөөлөн оролцох ёстой байсан 19 настай Марии Хосе Альварадо 23 настай Софии Тринида эгчийнхээ хамтаар зургаан хоногийн өмнө Сан-Висенте дэх үдэшлэгийн дараа алга болсон юм. Тэдний цогцсыг Каблоталес тосгоны Агуагуа голын эрэг дээр олдсон бөгөөд алуурчин нь хүргэн ах Плутарко Луис гэгч байсан ажээ. 

Томуугийн ханиад

Томуугийн вирусийн H5N1 болон H5N8 Египет, Их Британи, Голланд болон ХБНГУ-д бүртгэгджээ. Египетэд хоёр өдрийн дотор хоёр хүн амиа алдсан байна. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар тус улсад шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс Их Британи болон Нидерланд  орнуудаас шувууны төрлийн импортын хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьжээ.