m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 02:57
237
“Автуус ба Амьдрал”

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хоёр дахь ном болох “Автуус ба Амьдрал” номын нээлтээ хийсэн.  Тэрээр өмнө нь “Боорцог ба Сарнай” гэсэн нэртэй ном бичиж байсан юм. Гурван сарын өмнө худалдаанд гарсан энэ номынхоо хоёр дахь хэвлэлийг ч гардаж аваад байгаа юм байна.

Ч.Ганжавхлан нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүстэй ном төрсөн түүхээ хуваалцан, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож, “Автуус ба Амьдрал” дуут номоо 116 дугаар сургуулийнханд гардуулжээ. Мөн энэ номонд зориулсан дуу хүртэл  гарчээ.

Нийгмийн сайн сайхан зүйлст үргэлж бусдыг уриалан дуудсаар ирсэн залуу уран бүтээлчийн цаашдын ажилд нь амжилт хүсье.