m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 03:06
51
Орос-Хятадын хоорондын худалдааны бараа эргэлт 10 хувиар өсчээ

Орос-Хятадын хоорондын худалдааны бараа эргэлт энэ оны эхний арван сард 78 тэрбум долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүний 50-иас илүү хувийг машин угсралт болон  аж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн компьютер болон телефоны нийлүүлэлт идэвхтэй өсч байгаа бөгөөд өргөн хэрэглээний салбарын  барааны эргэлт мөн өсчээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, тухайлбал, хятадын алимны хэрэглээ хүчтэй нэмэгдэж байгаа хэмээн Монцамэ агентлагаас мэдээлсэн байна.

Хоёр орны хоорондын худалдааны бараа эргэлт энэ оны эхний арван сард 78 тэрбум долларт хүрчээ

Харин хятадын экспорт 44 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 10 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Орос улсаас импортолсон бараа 34 тэрбум долларт хүрч бөгөөд 3.4 хувиар өсчээ. Үүнд, Өрнөдийн орнууд Орос улсын эсрэг хориг арга хэмжээнүүд авсан нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа аж.