m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 03:15
117
Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавалын үүрэг гүйцэтгэх эрхийг хасчээ

Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарсан байна.

Үүнээс 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан  хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах шийдвэр гаргажээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд  ял оноожээ.