m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 03:16
87
“Хай Би Ойл" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 5.4 тэрбум төгрөгт хүрчээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хай Би Ойл" компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар түүхэн дээд буюу 600 төгрөгт хүрчээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 5.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа талаар Bloomberg мэдээлэв. Тус компанийн хувьцаа ийнхүү арваннэгдүгээр сараас хойш 50 хувь давсан огцом өсөлтийг үзүүлсэн бөгөөд борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 242.7 сая төгрөг болж өсөөд байгаа юм байна.

“Хай Би Ойл" ХК-ийн зах зээлийн үнэлгээ 5.4 тэрбум төгрөгт хүрчээ

Түүнчлэн үнэт цаасны “Би Ди Сек" компанийн зүгээс “Хай Би Ойл"-ын нэгж хувьцааны зорилтот үнийг 3-5 жилд 8160 төгрөгт хүрнэ гэж тооцоод байгаа аж. Энэ тохиолдолд “Хай Би Ойл"-ийн зах зээлийн үнэлгээ 261 сая ам.долларт хүрч, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн том компани болох боломжтой гэж үзжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын Үнэт цаасны төвлөрлийн судалгаагаар тус компанийн нийт хувьцааны 71.6 хувь нь таваас дээш хувь эзэмшдэг дөрвөн субъектэд харьяалагдаж байгаа бол үлдсэнийг нь 311 жижиг хувьцаа эзэмшигч бүрдүүлж байгаа аж.