m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 03:24
480
Ч.Сайханбилэг хамтран ажиллах хүсэлтээ илгээжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг  УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлэхээр болсон. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Ерөнхий сайдын тамгаа хүлээж авах үеэрээ гүйцэтгэх засаглалын танхимаа бүрдүүлэх ажлаа шуурхайлна хэмээж байв. Тиймдээ ч Ч.Сайханбилэг Засгийн газрын шинэ бүтцийн асуудлыг яаралтай өргөн мэдүүлж байгаа нь энэ бололтой.  Түүнчлэн тэрбээр УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах тухай хүсэлтээ илгээжээ. Тэгэхээр өнөөдөр хуралдах намын бүлгүүд дээрх асуудлаар хэлэлцэх нь.