m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 04:23
357
Хар цайгаар нүүрээ угаавал өнгөлөг болно

Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа шаардагддаг. Тиймээс өвөл арьсаа хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.Өглөө бүр нүүрээ буцалсан ус юм уу, хар цайгаар угааж байгаарай.  Тэгвэл нүүрний арьс зөөлрөхөөс гадна өнгөлөг болдог.Таны нүүр хуурай арьстай бол өндөгний шарыг бага зэрэг ургамлын тостой хольж маск тавих шаардлагатай. Мөн өндөгний шарыг зөгийн балтай хольж түрхсэн ч болно. Харин тослог арьстай бол тараг, ээдэмний түрхлэг юм уу эсвэл алимыг өндөгтэй хольж нүүрэндээ түрх. Хэвийн арьстай нүүрэнд өндөгний шар, мөн таргийг арвайн гурилтай хольж түрхвэл үр дүнгээ амархан өгдөг. Ямар ч үед нүүрнийхээ арьсанд тохирсон тосыг орой болгон түрхэж байгаарай.