m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 04:57
50
Миланы дербид ялагч тодорсонгүй

Италийн “Сери А”-гийн 12-р тойрогт Милан хотын алдарт хоёр баг хоорондоо учраа таарч тоглолоо. “Милан”, “Интер” багууд хоорондоо 213 дахь удаагаа учраа таарсан нь энэ бөгөөд өмнөх уулзалтуудад “Интер” 76, “Милан” 74 хожиж,62 тоглолтод тэнцэж байв. Энэ удаа талбайдаа тоглосон “Милан”-чууд 23 дахь минутад франц довтлогч Ж.Менезийн хийсэн гоолын ачаар тэргүүлж байсан ч “Интер”-ийн нигери хагас хамгаалагч Ж.Оби 61 дэх минутад тоог тэнцүүлсэн. Үүнээс хойш гоол оролгүй байсаар хоёр баг эвийн гэрээ байгууллаа. Энэ тоглолтын дараа “Милан” 7-д, “Интер”-д бичигдсэн хэвээр үлдэв.