m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:03
47
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 122 гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс 101 гэмт хэргийн эзэн холбогдогчийг тодруулан хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 

Хулгайлах 23, танхайрах 22, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн 43 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг буурахгүй байх хандлагатай байгаа аж. Иймд зам тээврийн хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас  зам тээврийн хоёр осол гарсан аж. Зам хөндлөн гарч явсан хүүхдийг мөргөсөн бол өнөөх хэрэг нь тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж дотор нь сууж явсан гурван хүнийг гэмтээсэн билээ.