m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:18
136
Мөрийтэй тоглосон гэх хүмүүс хэн байв

Өнгөрсөн баасан гаригт “Вояж” зочид буудалд мөрийтэй тоглож байсан хүмүүсийг саатуулсан гэх мэдээлэл ирлээ. Бид цагдаа болон хэргийг шалгаж буй прокурорын байгууллагаас энэ талаар тодруулахад "Шалгаж буй хэргийн талаар мэдээлэл өгөхгүй" гэв.

Засгийн газрын бүтцийн асуудал ярьж байгаа үед санаатай ийм мэдээлэл хийлээ. Ер нь хүмүүс сонирхлоороо нэгдээд  хөзөр, биллиард, муушиг зэрэг тоглохыг хууль бус гэж үзэхгүй.

Зарим мэдээллийн хэрэгсэл УИХ-ын гишүүн  Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, “Макс” группийн захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарын хүмүүс байсан гэж мэдээлэв. Үүнийг албаны эх сурвалж баталгаажуулаагүй ч тоглосон талаарх мэдээллээ үгүйсгээгүй юм. УИХ-ын гишүүн Д.Зоригт "Засгийн газрын бүтцийн асуудал ярьж байгаа үед санаатай ийм мэдээлэл хийлээ. Ер нь хүмүүс сонирхлоороо нэгдээд  хөзөр, биллиард, муушиг зэрэг тоглохыг хууль бус гэж үзэхгүй. Харин зохион байгуулалттайгаар бооцоо тавьж тоглосон бол хууль бус гэж үзнэ" гэж ярьжээ. Гишүүний хэлж буй шиг муушги тоглож байсан бол баривчлах үндэслэлгүй. Чухам яагаад цагдаа нар ийн арга хэмжээ авсныг бид тодруулж, албаны эх сурвалжтай мэдээлэл хүргэх болно.