m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:20
58
Засагт хамтрах саналыг МАН хэрхэн хүлээж авах бол

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа Төрийн ордны “Б” танхимд хийж байна. Чухам ямар асуудлаар хэлэлцэж буй нь одоогоор тодорхойгүй  ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн хамтран ажиллах санал хүргүүлсэнтэй холбоотой гэх яриа Төрийн ордноор тарлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намуудад хамтран ажиллах, санал илгээх талаараа өнгөрсөн баасан гарагт бичиж, өнөөдөр өглөө  албан ёсоор намын бүлгүүдэд хүргүүлжээ. Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлэг Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшихийг  дэмжихгүй гэдгээ илэрхийлж чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн намуудад хүргүүлсэн хамтран ажиллах саналыг МАН-ын бүлэг хэрхэн хүлээж авах бол. Мэдээж уг асуудал олны анхаарлыг татаж байгаа нь дамжиггүй.