m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 05:30
41
Азийн туялзуур сэлэмний их наадам Улаанбаатарт болно

Италийн Ром хотноо болсон Олон улсын туялзуур сэлэмний холбооны конгрессийн үеэр МТСХ-ны дэд Ерөнхийлөгч Л.Ганпүрэв ОУТСХ-ны Ерөнхийлөгч Алишер Усманов (ОХУ), дэд Ерөнхийлөгч Ван Вей (БНХАУ), ерөнхий нарийн бичгийн дарга Фредерик Петрушка нартай уулзаж санал солилцжээ. Мөн БНСУ, БНХАУ, Япон, Их Британи, Узбекистан улсын холбооны төлөөлөгчидтэй албан уулзалт хийсэн байна. Хурлын үеэр 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр дүгээр сарын 7-12-нд зохион байгуулахаар батлав. Мөн Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 оны ерөнхий ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Тус хурал 2015 оны есдүгээр сарын 7-нд болох бөгөөд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгч болон ОУТСХ (FIE)-ийн ерөнхийлөгч А.Усманов хүрэлцэн ирэх юм.

Монголын туялзуур сэлэмний холбооны хувьд 2009 онд байгуулагдсанаас хойш энэ спортын Монголд хөгжүүлэх, сурталчлах, олон хүн хамруулах чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа. Тухайлбал, жилд олон улсын 10 гаруй тэмцээнд тамирчдаа илгээж, дотоодын 20 гаруй тэмцээн зохион байгуулж байгаа аж.