m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:13
75
Барак Обамагийн кампанит ажлын санхүүжүүлэгч садар самуунд буруутгагдав

АНУ-ын Ардчилсан намын гишүүн, Ерөнхийлөгч Барак Обамагийн санхүүч, ижил хүйстний эрхийн төлөө тэмцэгч Терри Бин садар самууны хэргээр баривчлагдан саатуулагджээ. 66 настай улс төрчийг 15 настай хүүд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр хэд хоногийн өмнө Портлендэд баривчилсан юм. 

2012 онд Терри Бин Барак Обамагийн сонгуулийн компанид ажлын санхүүжилт 500 мянга гаруй ам.доллар олж өгч байжээ. Үүний дараа Бин Ерөнхийлөгчийн хүрээний хүн болж түүнийг томоохон ёслолуудад дагалдах болсон юм.

Терри Бины өмгөөлөгч үйлчлүүлэгчээ сүрдүүлгийн золиос хэмээсэн ч түүнийг өсвөр насны хүүтэй бэлгийн харилцаатай байсныг үгүйсгээгүй юм. 

Барак Обамагийн кампанит ажлын санхүүжүүлэгч садар самуунд буруутгагдав