m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:24
52
Волейболын тэмцээний үеэр халдлага болж, 50 хүн амь үрэгдлээ

Афганистанд болсон волейболын тэмцээний үеэр алан хядагчид бөмбөг дэлбэлсний улмаас олон хүн амь насаа алдсан талаар Associated Press мэдээллээ. Золгүй явдал тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Пактик мужид болжээ. Амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлснээс болж 50 хүн амь үрэгдсэн байна. Анх нас барагсдын тоо 45 байсан ч сүүлд таван хүн шархаа даалгүй өнгөрсөн байна. Мөн гэмтэж, бэртсэн хүний тоо 60-д хүрчээ.