m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:27
89
Таны өрөөг цэгцтэй байлгах найман арга
  1. Гэртээ гэрэл гэгээ нэм: Давчуу өрөөний ханыг цагаан өнгөөр будах нь сэлүүхэн, том зайтай болгодог. Харин хаалгыг цэнхэр өнгөөр будах хэрэгтэй. Ингэвэл орж ирж буй хүнд болон танд амар тайван сэтгэгдлийг төрүүлж, сайхан орчныг бүрдүүлэх болно.
  2. босоо тавилга ашигла: Аль болох босоо тавилгаар өрөөгөө тохижуулаарай. Хэт том тавилга гэлтгүй төрөл бүрийн гоёмсог тавилга сонго. Мөн гол тавилгын өнгө дагасан хавтангуудыг ашиглаарай.
  3. Шүүгээг зөв сонго: Ширээн дээр тань олон төрлийн зүйлс хөглөрөх нь тийм ч тухтай биш шүү дээ. Тэгвэл бүгдийг нь төрөлжүүлж, шүүгээнд хий. Олон жижиг тасалгаатай шүүгээ тохиромжтой.
  4. Ширээ гол үүрэгтэй: Тасалгаатай нарийн ширээ нь хамгийн ашигтай тавилга юм. Доорх тавиур нь дэр нь хэрэгтэй зүйлсийг байрлуулж, дээд тавцан дээр нь цэцэг байрлуулбал өрөөг үзэмжтэй, цэлгэр харагдуулдаг.
  5. Бодит мэт: Эрээн мяраан, хөдөлгөөнтэй хивс танай гэрт өнгө нэмнэ. Бохирдсон тохиолдолд нөгөө тийш нь сөргүүлэх давуу талтайгаас гадна орон зайтай мэт бодит сэтгэгдлийг төрүүлдэг аж.
  6. Хэзээд бэлхэн: Бүх зүйлийг бэлэн байлга. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан жижиг шүүгээтэй болох хэрэгтэй. Ингэснээр гэр тань амархан бохирдохгүй, эмх цэгцтэй байх болно.
  7. Шүүгээг зөв сонго: Ширээн дэр тань олон төрлийн зүйлс хөглөрөх нь тийм ч тухтай биш шүү дээ. Тэгвэл бүгдийг нь төрөлжүүлж, шүүгээнд хий. Олон жижиг тасалгаатай шүүгээ тохиромжтой.
  8. Ханын тоос сорогч: Айл бүрт заавал байх ёстой зүйл бол тоос сорогч. Зай багатай өрөө амархан тоосжиж, уушгийг бохирдуулдаг. Тиймээс өдөр бүр хивс болон хананы тоосоо соруулж байгаарай. Хамгийн гол нь зай ашиглах үүднээс тоос сорогчоо ханандаа өлгөөд л болоо.