m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:29
44
Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний үнэ 35 хувиар буурчээ

БНХАУ-ын өнгөрсөн сард Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан талаар БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газраас мэдээлжээ. Тодруулбал, коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сарынхаас хоёр ам.доллараар өсч 52 ам.долларт хүрсэн бөгөөд Өвөр Монгол энэ оны эхний 10 сард нийт 13.21 сая тонн нүүрс импортолсны 98 орчим хувийг Монгол Улсын нүүрс бүрдүүлсэн бол үлдсэн нь Австралид ногдож байгаа аж.

Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний үнэ 35 хувиар буурчээ

Үндэсний Статистикийн Хорооноос энэ оны эхний арван сард нийт 14.9 сая тонн нүүрс экспортолж, 684 сая ам.долларын орлого олсон болохыг мэдээлсэн. Хэдийгээр экспортын хэмжээ сая гаруй тонноор өссөн ч орлого нь 22 хувиар буураад байгаа бөгөөд нүүрсний зах зээл 2020 он хүртэл нийлүүлэлтийн илүүдэлтэй байна гэж Bloomberg мэдэгдлээ. Харин “Fenwei Energy Consulting" ирэх онд эрчим хүчний нүүрсний ханш тонн тутамдаа хамгийн багадаа 50 юаниар суларч магадгүй байгаа талаар анхааруулсан байна. Учир нь сүүлийн жилүүдэд ханшийн уналттай холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж амжаагүй шинэ компаниуд ирэх оноос олборлолтоо эхлүүлэх магадлалтай гэж үзжээ.