m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:43
48
Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хэн хэн ажиллах бол

Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хэн хэн ажиллах бол хэмээх таамаг ниссээр байна. Удахгүй өргөн барих гэж буй ч олны таамаг нэг иймэрхүү байгааг хүргэе.

1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд С.Баярцогт. дадлага туршлагатай, сайд явсан түүнийг энэ ажлыг өлхөн хийнэ гэдэгт итгэлтэй хүн олон байна.

2. Шадар сайд Ц.Шаравдорж байх бололтой байна. МАХН-ын гишүүн тэрбээр улс төрд бас ч үгүй туршлагатай нэгэн.

3. Батлан хамгаалахын сайд А.Баттөр

4. Эрүүл мэндийн сайд Л.Жамбалжав- Түүнийг сайн эмч гэдгийг олон түмэн андахгүй. Энэ удаа бас л түүний нэр явна. Гэхдээ тэр сонгогддоггүй гэмтэй. Яагаад гэдгийг эрх мэдэлтнүүд л хариу хэлэх байх.

5. Байгаль орчин Ногоон хөгжлийн сайд С.Оюун хэвээр ажиллах бололтой.

6. Хууль зүйн сайдын суудалд Х.Тэмүүжинг "зална" гэх яриа гарлаа. Түүнээс гадна  Гадаадын иргэн харъяатын газрын дарга Б.Пүрэвдорж ч байх магадлалтайг бичиж байна.

7. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд Л.Пүрэвсүрэн-Түүнийг Н.Алтанхуяг байхдаа л санал болгосон. магадлал өндөртэй хүний нэг тэр мөнөөс мөн.

8. Сангийн сайд Д.Зоригт-Түүнийг тохиролцооны сайд гэж нэрлэж байна. Гэхдээ эдийн засаг ийм хүнд үед тэр аврагч байж чадах болов уу.

9. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзаяа-МоАХ-ны итгэлт хүн түүнийг Х.Баттулга зүтгүүлж байгаа сурагтай.

10. Боловсрол шинжлэх ухааны сайд Б.Насанбаяр-энэ хатагтайг элдвээр бичдэг ч бас дэвшүүлсэн сурагтай. Уг нь өмнөх сайд нь хэнээс ч дутуугүй ажлаа хийдэг юмсан. Тэр Л.Гантөмөрийг давж ажлаа хийх болов уу.

11. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд А.Гансүх ажил үйлсээрээ тэргүүлсэн түүнийг эргэн томилох бололтой.

12. Уул уурхай эрчим хүчний сайд Р.Жигжид-мэргэжлийн салбараа сайн мэддэг эрхмийн тоонд энэ хүн зүй ёсоор орно. Чухал энэ салбараа хариуцуулахад тэрбээр учиргүй амжилт гаргахгүй ч өмнөх ажлаа үргэлжлүүлээд байж дөнгөх нэгэн.