m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:52
36
119 тэрбум төгрөгийн үнэт цаасыг худалджээ

Монголбанк нэг долоо хоногтой 119 тэрбум төгрөгийн төв банкны үнэт цаасыг 12.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалсан байна. Ингэснээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар нэг долоо хоногтой төв банкны үнэт цаасны үлдэгдэл 333.4 тэрбум төгрөг болж байгаа юм байна.

119 тэрбум төгрөгийн үнэт цаасыг худалджээ

Дашрамд дурдахад, нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл бөгөөд ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор арилжаалж байв.