m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 06:54
60
Эмнэлгүүд хүүхдийн орны ачаалал ихтэй байна

Энэ сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5 хувь) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Түүнчлэн энэ сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн долоон дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд энэ сарын 21-ны өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарсан байна.

Энэ сараас риновирус, бокавирус, респиратор- синцитиальвирус, коронавирус, энтеровирус, аденовирус зэрэг иж томуугийн вирус илэрч, томуугийн вирус хараахан илрээгүй байна. Иймд томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд:

 1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах,

2. Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх,

 3. Хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллахыг зөвлөж байна.