m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:07
49
“Алтангадас” фракцийг Я.Санжмятав тэргүүлнэ

АН-ын ҮЗХ доторх  “Алтангадас” фракцийн  нэр хүнд сүүлийн үед нам дотроо унаж, цаашлаад гишүүдээ хүртэл алдахад хүрээд байгаа. “Алтангадас” нь ҮЗХ дотроо эрч хүчтэй, эрх мэдэлтэй, зохион байгуулалттай фракц гэгддэг бөгөөд  олон жилийн турш экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүглүүлж, удирдаж явсан.  Гэвч  тус бүлгийн зам мөрийг чиглүүлж явсан Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногоос “Алтангадас” фракцийг толгойлохоо больжээ.  Харин тус фракцийн шинэ тэргүүнээр Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятавыг сонгосон байна.  Ямартай ч  нэр хүнд нь багагүй унаад буй “Алтангадас” фракцийн цаашдын хувь заяаг журмын нөхөд нь Я.Санжмятав сайдад ийнхүү даалгасан бололтой.

Мөн өнгөрсөн долоо хоногт “Шонхор” фракц хуралдаж, З.Энхболд дарга ажлаа өгсөн бөгөөд түүний оронд тус фракцийг С.Эрдэнэ сайд тэргүүлэхээр болсон юм.